Биткойны өрсөлдөгчид

 CaptureБиткойны гялалзсан их амжилтын дараагаар түүнтэй төстэй олон төрлийн крипто мөнгө хаа сайгүй бий болсоор байна. Эдгээрээс олонд танигдсан Litecoin, Namecoin, Ripple, MintChip зэрэг хийсвэр валютийг хүмүүс ашиглаж байгаа юм. Өрсөлдөгч криптомөнгөнүүдийн хувьд биткойноос ялгарах давуу талууд нилээд байдаг тул хэрэглэгчид эдгээрийг биткойноос дутахгүй хэрэглэж зах зээлийн тэлсээр байгаа юм. Гэхдээ өрсөлдөгч мөнгөнүүдийн талаар дурдахаас өмнө биткойны үзүүлэлт, тоо ширхэг хэрэглээний талаар дурдах нь зөв болов уу.

 

Биткойн: Сатоши Накамото хэмээх програмистын(бүлэг хүмүүс, хувь хүн эсэх нь тодорхойгүй) 2008 онд хэвлүүлсэн өгүүлэлд засгийн газраас хамааралгүйгээр бие даасан валют бүтээх тухай өөрийн санааг тусгасан нь ийнхүү биелэлээ олжээ. Улс орнуудын хил хязгаарыг үл харгалзан, дэлхий даяар хэрэглэгдэх валютыг интернетэд бий болгох санаа олон улсын програмистуудын дэмжлэгийг авснаар 2009 онд биткойн бий болсон. Харилцагч талуудыг нийтийн болон хувийн түлхүүрийн тусламжтайгаар харилцан баталгаажуулах шифрлэлтийн аргыг ашигласан уг програмын анхны төлөөлөл биткойн тодорхой тоогоор буюу 21 сая ширхэг хүртэл байхаар концевцлогдсон. Криптомөнгө үүсгэх явцыг уурхайн олборлолт (mining) гэж нэрлэх бөгөөд биткойны хувьд 10 минутад 25 ширхэгийг(энэ тоо 4 жил тутамд 50 хувиар буурах тул дээр дурдсан максимум тоонд 2140 онд хүрнэ гэж үзэж байна) олборлох хүчин чадалтай үүсгэлтийн системтэй (койнмайнинг систем /coinmining system/ маш өндөр хүчин чадал бүхий компьютеруудаар тухайн криптомөнгийг бий болгоно. АНУ, Канад, Европын зарим орнуудад өргөнөөр хэрэглэгдэж байна.

Litecoin: Биткойнтой өрсөлдөх Litecoin криптомөнгө олон талаараа түүнээс ялгарахыг оролдож мөнгөн өнгөтэй лого (биткойн алтан зоос бүхий логотой), 4 дахин их хэмжээ буюу 84 сая ширхэг үйлдвэрлэгдэх хязгаар, энгийн компьютерийн хүчин чадлаар олборлолт хийдэг (биткойны олборлолт энгийн компьютераас хэд дахин өндөр хүчин чадалтай компьютераар олборлолт хийдэг) зэрэг боломжуудыг олгосон байна. 2011 оны 10 сард гарсан (Чарлез Ли гэх хүн үүсгэн байгуулсан) уг криптомөнгө биткойны цахим мөнгө шилжүүлэлтийн хурд болох 10 минутыг 4 дахин багасгаж 2.5 минутанд дамжуулалтыг хийдэг.

Ripple: 2012 онд Крис Карсений байгуулсан технологийн компани OpenCoin-с гаргасан криптомөнгө юм. Энэхүү хийсвэр валют нь мөнгө болон төлбөрийн системийн үүргийн аль альныг нь гүйцэтгэдэг. Математик томъёолол зарчим нь биткойны ХRP бүтэцтэй адил байдаг. Төлбөрийн систем нь хэдхэн секундын дотор ямар ч төрлийн криптомөнгийг Ripple-ийн сүлжээгээр дамжуулан илгээх, хүлээн авах боломжийг олгодог. Гэхдээ биткойн хэрэглэгч рүү шилжүүлэлт хийхэд дамжуулалт 10 минут болдог нь биткойны онцлогтой холбоотой ажээ.

MintChip: Уг криптомөнгө нь дээр дурдсан хийсвэр валютуудтай адилгүй шинж чанартай. Учир нь Канадын засгийн газрын институд болох Канадийн төрийн зоосны үйлдвэрээс (Royal Canadian Mint) энэхүү цахим мөнгийг эрхлэн гаргадаг.MintChip нь цахим үнэ цэнэ бүхий (биткойн, Риппил-тэй адил хийсвэр үнэлгээ)мөнгөтэй смарт карт бөгөөд ижил карттай өөр нэг хэрэглэгч хооронд мөнгөн шилжүүлгийг аюулгүй хийхэд зориулагдсан. Тус криптомөнгөний Биткойн, Риппилтэй адил тал нь хэрэглэгчийг тодорхойлох хувийн мэдээллийг шаарддаггүй. Мөн биткойноос ялгаатай нэг зүйл нь хэрэглэгч MintChip дэхь цахим мөнгөний буцаалтыг хийж болох бөгөөд Канад доллараар буцаан олголт хийгддэг.

КРИПТОГРАФИЙН ИРЭЭДҮЙ БА NSA

КРИПТОГРАФИЙН ИРЭЭДҮЙ БА NSA

Квант тооцоолол          Америкийн нэгдсэн улсын Үндэсний аюулгүй байдлын газар (NSA) криптографийн…

Биткойн 4000 доллар давлаа

Биткойн 4000 доллар давлаа

  48 цагийн өмнө 3700 (2017.08.13) доллараар арилжаалагдаж байсан криптомөнгө биткойн 4350…

RSA-д хийгдэх боломжтой халдлагууд

RSA-д хийгдэх боломжтой халдлагууд

Холбоотой мэдээ:Google-ээс нуугдах 5 аргаКвант харилцаа холбооны сүлжээ бидний бодож байснаас…Шифрийн програм…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 210Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 2Одоо байгаа: