Биткойны ATМ

328d6420de4c97cdf7fb88c78b3110c5

Бид өмнө нь уншигчиддаа крипто мөнгөний талаар ойлголт өгөхөөр хэд хэдэн нийтлэл, мэдээллийг оруулж байсан билээ. Тэгвэл энэ удаад крипто мөнгөний хамгийн анхны төлөөлөл болох Биткойн АТМ (Automated teller machine) машинтай болсон талаар Vulcan Post-ын мэдээг оруулж байна. Товчхондоо peer-to-peer холболтоор криптографикийг ашиглан хяналт, үүсгэлт, дамжуулалтыг хийдэг төлбөрийн систем хэрэглэгчдэд илүү ойртжээ. Сайн муу олон мэдээ дагуулж буй нээлттэй цахим мөнгөн тэмдэгтийг хэрэглэгчид хашраагүй бололтой. Хамгийн сүүлд гэхэд Японы крипто мөнгөн тэмдэгтийн зах зээлийг хөдөлгөгч Mt Gox компани их хэмжээний алдагдал хүлээж, үйл ажиллагаа нь сэргээгүй байгаа мэдээлэл цацагдсан ч энэ эрсдэлийг үл харгалзан Сингапур үндэсний биткойн цахим мөнгөний АТМ-ийг өнгөрсөн долоо хоногт The Spiffy Dapper үйлчилгээний төв, CityLink Mall гэсэн газруудад байрлуулсан нь үйлчлүүлэгчид ихтэй байна. 7d3ce35fec3e9f6a76ec9fccff500b25

Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс биткойноор гүйлгээ хийхийг дэмжих олон байгуулга бий болвол бидний үйл ажиллагаа улам өргөжих болно гэсэн байна. Уг АТМ-ээр дамжуулан хэрэглэгчид бэлэн мөнгийг биткойн болгох бөгөөд хэрэглэгч машинаас олгох QR кодыг ашиглан өөрийн ухаалаг утасны биткойн хэтэвчиндээ солиулсан цахим мөнгийг хялбархан татаж авна. Харин хэрэглэгч биткойны ханшийн тогтворгүй хэлбэлзлээс айх шаардлагагүйгээр бэлэн мөнгийг цахим мөнгө болгох боломжийг энэхүү үндэсний биткойн олгосон байна. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгө крипто мөнгө ижил утгатайгаар харьцахаар зохион байгуулсан байна. Сингапур дахь биткойн үүсгэгч Lamassu байгууллагын цахим хуудсанд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлж байгаа бөгөөд 15 секундын дотор л та крипто мөнгөтэй болох боломжтой гэсэн суртчилгаанууд байрлуулжээ. Харин энэ долоо хоногт Сингапурын санхүүгийн сайд хийсэн мэдэгдэлд “Сингапурын төв банк биткойныг ашиглахгүй бөгөөд эрх зүйн орчин бүрэлдээгүй цахим мөнгөн тэмдэгтийг хувь хүмүүс хэрэглэх нь аюултай.” гэсэн байна. Сингапурын Хэрэглэгчид одоогийн байдлаар зөвхөн үндэсний хэмжээнд цахим мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байгаа бөгөөд хөрш орнууд болох Вьетнам, Тайландад цахим мөнгө хэрэглэхийг одоогоор хориглодог байна.

kjhkg

sgdgdg

Эх сурвалж: www. sg.finance.yahoo.com

Илчлэлт буюу Эдвард Снөүдэн – 3

ҮАА(NSA) түүнийг олоогүй л байлаа. Энд зарим нэг зүйл тун ойлгомжгүй байгаа…

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 1

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 1

МЭӨ 1900-1563 он хүртэлх Криптологийн түүхэн цаг хугацааг эрт эдүүгийн үүслээс  эхлээд…

2005/2006 он олимпиадын бодлого 4

Центральный замок автомобиля открывается и закрывается с помощью брелка. При получении сигнала…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 302Энэ нийтлэлд :
  • 103817Нийт зочилсон:
  • 90Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: