Биткойноор цалин тавьж байна

                                     Канадын зарим компани Биткойноор цалин олгож эхэллээ.

5897030158_4472118008_b-520x390 Өнгөрсөн долоо хоногт Австралийн татварын алба болон Бараа бүтээгдэхүүний гүйлгээнд хяналт тавих хорооноос тус улсад биткойноор хийгдсэн төлбөр, биткойн хэрэглэгчдэд татвар оногдуулах тухай засгийн газрын тогтоол гарсан нь биткойныг бодит мөнгөтэй адилтгаж үзэж түүнд тавих хяналт, татварын хэмжээг тогтоосон анхны тохиолдол болсон юм. Биткойн болон түүнтэй адилтгах криптомөнгийг хэрэглэгчид ихээр хэрэглэх болсон голлох шалтгааны нэгд аюулгүй цахим мөнгөн хөрөнгө гэж үзэхээс гадна татвар ноогдуулдаггүй байсан нь нөлөөлдөг байсан. Тэгвэл үүнийг эрх баригчид хууль бус наймаа, мөнгө угаах гэмт хэрэг, татвараас зугтаах арга хэрэгсэл болж буйг цохон тэмдэглэн ийнхүү эхний ээлжинд татвар тогтоож эхэлжээ.Харин энэ долоо хоногт Канадын биткойн хэрэглэгчдийн хувьд энэ зарчим үйлчилж эхэлсэнээр өнгөрсөн жилийн 1 сараас эхлэн идэвхтэй арилжаа, гүйлгээ хийж 1 тэрбум орчим долларын бартер харилцаагаар биткойн авсан тус орны биткойны зах зээл татвар оногдуулдаг системд шилжлээ. Ингэснээр зарим компаниуд Канад доллартай адил харьцаагаар харьцах биткойноор албан хаагчдынхаа цалинг олгож эхэлсэн байна. Үүгээр зогсохгүй тус улсын Тiger Direct, Expedia, Dell, Overstock компани болон бусад томоохон фермүүд онлайн гүйлгээнд биткойныг хүлээн зөвшөөрсөнөөр хэрэглэгчид эдгээр компани бараа, үйлчилгээний төлбөрийг биткойноор төлөх нөхцөл бололцоо бүрдэж байна. Дашрамд дурдахад Канад улс нь өөрийн гэсэн цахим мөнгө MintChip-ийг 2011 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд хэрэглэгчид нь крипто мөнгийн талаар харьцангуй ойлголт сайтай байдаг гэхэд болно.

20130526-Canada-Bitcoin-Regulation

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 2

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 2

1585-1891 он хүртэлх Та бүхэнд криптологийн үүсэл хөгжлийн 3000 жилийн үйл явцыг харуулсан…

М.Цоодолсүрэн гуайн дурсамжаас…

М.Цоодолсүрэн гуайн дурсамжаас…

Хүний хувь тавилан гэж сонин юм. М.Цоодолсүрэн гуай өдгөө 70 шахаж явна…

Квант криптогарфи гэж юу вэ?

Квант криптогарфи гэж юу вэ?

Квант криптографи Үүсэл хөгжил Колумбын их сургуулийн оюутан  Стивен Визнер 1970 онд анх квант…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 103Энэ нийтлэлд :
  • 99678Нийт зочилсон:
  • 29Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: