Биткойнд аянгат сүлжээ тун удахгүй нэвтэрнэ.

Lightning network LN) – Аянгат сүлжээ

Өнөөдрийн байдлаар биткойны сүлжээ нь секундэд 7 гүйлгээ хийж, 1 блокийн хэмжээ нь 1 МБ байгаа бөгөөд энэ нь виза, мастер картуудын гүйлгээний хурдтай харьцуулахад маш бага үзүүлэлт юм. (Виза 1 секундэд 4000 гүйлгээ хийдэг) Цаг минутаар өсөн нэмэгдэж буй криптомөнгөний ялангуяа биткойны хэрэглээнд гүйлгээний энэхүү удаан байдал нь хамгийн том сул тал болж байгаа юм. Гүйлгээний баталгаажилт 5-10 минут цаашлаад ачаалал өндөр үед шимтгэлийн хэмжээнээс (30$ хүртэл ) хамаарч хийгддэг болсон зэрэг нь lightening network-ыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагыг үүсгэж байна. Lightening network-ийг блокчэйн сүлжээний хурдасгуур ч гэж үзэж болох ба 2015 оноос эхлэн нэвтрүүлэх ажлыг хийж байгаа билээ. Биткойноор хийгдэж буй бүх гүйлгээг блокчэйнд бичиж баталгаажуулалт хийхийг хүлээхгүй offchain буюу хэрэглэгч хоорондын дундын хаягтай, цахим гарын үсгээр харилцан баталгаажсан (smart contract) харилцааг ашиглах ба шаардлагатай гэж үзсэн үедээ үндсэн блокчэйн дээр бичилт хийлгэхээр хамгийн сүүлийн гүйлгээний утгыг илгээх процесс нь LN сүлжээний үндсэн шинж чанар юм.

LN-ыг жишээ 1-ээр тайлбарлая.

Зураг 1. 2 харилцагч талын дундын хаяг буюу сэйф

Боб өглөө бүр кофе уудаг. Харин тэрээр тооцоогоо биткойноор хийх хүсэлтэй байвал харилцагч 2 талууд хоорондоо дундын сейф (multi-signature address) үүсгэнэ. (Зураг 1) Харин энэ тухай мэдээлэл буюу multi-signature үүсгэж offchain байдлаар гүйлгээ хийх үйлдэл блокчэйн дээр бичигдэнэ.

Дээрх зурган дээр дундын сейфэнд Боб 0.05 биткойн (BTC) оруулсан бөгөөд кофе нь 0.005 BTC-ны үнэтэй. Боб кофе худалдаж авах тохиолдолд дараах процесс явагдана.

Зураг 2. offchain дээрх гүйлгээний бичилт

Боб болон Coffeeshop өөрсдийн хувийн түлхүүрээр гүйлгээг (Bob 0.045 btc-тэй үлдэж, Coffeeshop  0.005 btc авна) баталгаажуулж, түүний хуулбар хувийг 2 тал авах болно. Дундын сейф дэхь Боб-ын биткойн дуусаагүй үед энэ процесс  хэдэн мянган удаа ч давтагдаж болно.

Off-chain буюу үндсэн блокчейн сүлжээ дээр гүйлгээ хийгдэхгүй байгаа учир гүйлгээний тоо асар их байсан ч гүйлгээ амжилттайгаар маш хурдан хийгдэх юм. Боб, Coffeeshop хэзээ ч offchain-ыг  хаах боломжтой. Үүний тулд зөвхөн  2 талаас  баталгаажуулсан сүүлчийн дүнг (balance)-ыг биткойны блокчэйн сүлжээнд илгээх юм. Ингэснээр биткойн олборлогч (miner)-ууд энэ дүнг (balance)-нд баталгаажуулж, бичилт хийнэ. Баталгаажуулалт зөв буюу баталгаажсан тохиолдолд тус бүрийн дүн (balance)-г 2 тал хүлээн авна. Offchain харилцаа үүсгэхийн тулд тухайн харилцагч талууд блокчэйн сүлжээнд multi-signature address бүртгүүлэх (open up), хаах (close out) гэсэн 2 л үйлдлийн бичилтийг хийлгэх ба уг хаягт хийгдэх хичнээн бол хичнээн үйлдлийг үндсэн блокчэйнд бичих шаардлагагүй болно. Иймд биткойны блокчэйн сүлжээний ачаалал олон дахин буурч чадаж байна.

Зураг 3. LN сүлжээ, үйлчилгээг дамжуулах процесс

Жишээ 2.  Bob<->Alice гэсэн харилцаа бүхий  харилцан идэвхтэй холбоо бүхий сүлжээний зангилаанууд (node ө.х хэрэглэгч ) байсан гэж үзье.

Энэ тохиолдолд Alice Bob-ын үйлчлүүлдэг Cofeeshop-оос кофе авах хүсэлтэй бол coffeeshop-той заавал шинээр холболт үүсгэх шаардлагагүйгээр Bob<->Coffeeshop offchain  cүлжээг ашиглах боломжтой.  LN нь нийт сүлжээний зураглалын хамгийн  богино зайг олох зарчмыг ашигладаг.  Өөрөөр хэлбэл зураг 3-т дээр харагдаж буй сүлжээ үүссэн байна гэж үзье. LN- автоматаар хамгийн боломжит богино маршрутын тусламжтайгаар гүйлгээ хийх боломжийг хэрэглэгчдэд олгоно. LN сүлжээ томрох тусам илүү боловсронгуй үр ашиг өндөртэй болох ба блокчэйний ачааллыг багасгах бөгөөд, зарим талаараа тангли зарчимтай төстэй зүйл ажиглагдаж байна.

LN-ын хэзээ хэрэглээнд нэвтрэх бэ гэсэн асуулт криптовалют сонирхогч, хөрөнгө оруулагч хүн бүрийн чих тавин хүлээх зүйл болоод нилээд хугацааг өнгөрөөж байна. Одоогоор LN нь хөгжүүлэлт, туршилтын  буюу testnet шатандаа явж байгаа юм. Хөгжүүлэгчдийн хувьд 2018 оны 6 сар гэхэд хэрэглээнд нэвтрүүлнэ (mainnet) гэж буй ч энэ хугацаа тийм ч баттай бус  байна.

 

Богд хаант монгол улсын шифр харилцаа

Богд хаант монгол улсын шифр харилцаа

Шифр гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд мэдээллийг хувиргах /нууцлах, тайлах/…

Өнөөг хүртэл тайлагдаагүй алдартай шифрүүд

Өнөөг хүртэл тайлагдаагүй алдартай шифрүүд

Цаг хугацаа, технологи, шинжлэх ухааны дэвшлээс хамааран аливаа нууц бичвэрүүд өгүүлж байсан…

Ирээдүйд бактериар нууц мэдээ дамжуулна

Ирээдүйд бактериар нууц мэдээ дамжуулна

Технологийн дэвшил шинэ санаануудыг тусгасан NaNoWriMo (National Novel Writing Month)-аас онцгойрон гарсан…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 29Энэ нийтлэлд :
  • 115501Нийт зочилсон:
  • 11Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: