Аюулгүй байдлын криптографик шийдэл

keys3 Програм хангамжийн дархлаажуулалтын чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Metaforic компани BOYD (Bring Your Own Device), эмбедэд (embedded) харилцаа холбоогоор төлбөр төлөх үйлчилгээ, гар утасны санхүүгийн гүйлгээ, нөхцөлт хандалт зэргийн аюулгүй байдлыг хангах криптографик шийдлийн WhiteBox шинэ бүтээгдэхүүнийг энэ сард хэрэглэгчдэд танилцуулсан байна. Хөдөлгөөнт төхөөрөмжийн өгөгдлийг хакерууд хялбархан олзолж ялангуяа банк, санхүүгийн холбогдолтой мэдээллийг хулгайлах, буруугаар ашигласнаараа маш их хэмжээний орлого олж байна. BOYD-шийдэл олон давуу талтай боловч үүгээр дамжиж буй төлбөрийн харилцааны өгөгдөл ихээр алдагдаж байгаа юм. WhiteBox бүтээгдэхүүн нь хөдөлгөөнт төхөөрөмж дэхь бүх төрлийн мэдээллийг хакеруудаас хамгаалах бөгөөд ямар нэгэн тусгай техник хангамжгүйгээр аппликэйшнийг нь ашигласанаар мэдээлэл дамжуулах, санхүүгийн гүйлгээ хийх үйлчилгээнүүддээ санаа зовохгүй болох ажээ. Уг бүтээгдэхүүн нь өгөгдлийг шифрлэх(encrypt), тайлах(decrypt) ᠋процесст тулгуурласан хэдий ч ямар нэгэн шифрлэлтийн түлхүүрийг харуулахгүйгээр эмзэг мэдээллийг нууцлаж дамжуулдаг байна. WhiteBox нь шифрлэлтийн үндсэн алгоритмууд болох  AES, RSA, ECDSA-ийг ашигладаг ба Android, iOS, BB10 үйлдлийн системүүдийг дэмжиж ажиллана. Metaforic компанийг үндэслэгч Neil Steward “Рүүтэд (rooted), Jail-broken (iPhone-д Apple-аас тогтоосон системийн хязгаарлалтыг нэвтрэх) гар утаснууд нь бизнесийн салбарт үргэлж санаа зовоосон зүйлсийн нэг. Ялангуяа рүүт, jail-breaking хийгдсэн эсэхийг олж илрүүлэх, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй, орхигдсон хэвээр байгаа  юм. Харин Metaforic компаний WhiteBox бүтээгдэхүүн нь тэдгээр бизнес эрхлэгчид, хэрэглэгчдэд тухайн утас рүүт, jail-broken хийлгэсэн байсан ч аюулгүй, найдвартай харилцаа холбоог үүсгэх боломжийг олгож байна. ”  гэж хэлсэн байна. Ийнхүү криптографикийн арга ажиллагааг ашиглаж аюулгүй байдлыг хангах програм хангамж нэгээр нэмэгдсэн нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж байна.

Эх сурвалжийг энд дарж харна уу.

ЦАХИМ ОРЧИНД ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ЭНГИЙН 10 АРГА

ЦАХИМ ОРЧИНД ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ЭНГИЙН 10 АРГА

/Таныг тагнаад байгаа юм биш биз/ Сүүлийн үед интернэт, гар утас хөгжихийн…

Toshiba квант криптографийн нээлт хийв.

Toshiba квант криптографийн нээлт хийв.

NSA –ийн код  тайлагчид бидний мэдээллийг хэрхэн ил болгож нууцыг нь тайлах…

Дэлхийн хамгийн чухал 10 тоо

    Аливаа зүйл оршин буйн зүй тогтол, харилцан хамаарлыг бид математикийн хэмжигдэхүүнээр…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 89Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: