АНУ-ын тагнуулууд офлайн компьютерт ч нэвтэрдэг

0598B506-2FD1-46BC-9600-5210EBCC8B72_w640_r1_s_cx0_cy6_cw0

Үндэсний тагнуулын албаны тухай өнгөрсөн долоо хоногийн таагүй нэгэн мэдээлэлд NSA ойролцоогоор 100,000 мянга орчим компьютерт /дэлхий даяар тархсан/ хортой код бүхий програм хангамжийг суулгасан бөгөөд эдгээр машинуудаар АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хяналт шалгалтыг хийж кибер халдлага хийх өндөр түвшний цахим сувгийг бий болгосон тухай байв. The New York Times–д мэдээлсэнээр NSA-ийн 2008 оноос эхлэн нэвтрүүлсэн гэх энэхүү програм хангамж нэгэн нууц технологийг ашигласан бөгөөд халдварлагдсан компьютеруудын дийлэнх нь интернэт сүлжээнд холбогдоогүй боловч өгөгдлийг нь шинэчлэх, удирдах боломжтой аргад тулгуурласан байна. Уг мэдээнд NSA-ийн баримт бичгүүдээс иш татсан ба АНУ-ын зарим нэг албаны хүмүүс, компьютерийн экспертүүд тэрхүү технологийн тухай хэд хэдэн мэдээллийг таамаглалыг дэвшүүлээд байгаа юм. Тухайлбал уг технологи нь зайнаас хандах арга барилыг ашигласан бөгөөд маш жижиг схем, мемори карт тухайн бай компьютеруудад урьдчилан физик байдлаар суулгаж, тэдгээрээс мэдээллийг нь радио долгионы суваг ашиглан авдаг  байна. Түүнчлэн The Times-д  NSA  энэхүү хортой програм хангамжуудыг Оросын цэргийн компьютеруудын сүлжээ, Мексикийн цагдаа болон хар тамхины наймаа эрхлэгчдийн ашигладаг сүлжээ, Европын холбооны дотоод худалдааны систем, Саудын Араб, Энэтхэг, Пакистан зэрэг хамтын ажиллагаантай орнуудын терроризмын эсрэг үйл ажиллагааны системүүдэд амжилттай нэвтрүүлсэн гэсэн байна.  NSA-ийн энэхүү хяналт шалгалтын тухай  дэлгэрэнгүй мэдээллийг тус албаны гэрээт ажилтан асан Эдвард Сноудений хулгайлсан 1,7 сая нууц баримт бичигт бий хэмээсэн байна. Ерөнхийлөгч Брак Обамагийн өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлд энэ тухай нарийн тусгагдаагүй  ч уг хөтөлбөрийг болоод энэхүү технологийг цаашид ашиглахгүй, иргэний эрх чөлөөг зөрчихгүй гэдэгт олон нийт эргэлзсэн хэвээр байгаа юм.

    Эх сурвалж:

theextinctionprotocol.wordpress.com

www.voanews.com

Өнөөг хүртэл тайлагдаагүй алдартай шифрүүд

Өнөөг хүртэл тайлагдаагүй алдартай шифрүүд

Цаг хугацаа, технологи, шинжлэх ухааны дэвшлээс хамааран аливаа нууц бичвэрүүд өгүүлж байсан…

Криптос 2014 тэмцээний бодлогууд

Криптос 2014 тэмцээний бодлогууд

Бодлого 1: Зохион байгуулалттайгаар машин хулгайлдаг бүлгийн тэргүүлэх гишүүн Блэйз Паскаль гэгчийн…

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 3

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 3

1917-1977 он хүртэлх Криптологийн хувьд чухал ач холбогдолтой нээлтүүд ихээр хийгдсэн 1917-1977…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 64Энэ нийтлэлд :
  • 103817Нийт зочилсон:
  • 90Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: