Английн тагнуулууд нууцаар тагнаж чагнадаг нь ил болов

14097987995dfb54big Энэ Мягмар гарагт Yahoo хэрэглэгчдийн веб камерийн  олон сая зургийг Английн тагнуулын агентлаг буюу Засгийн газрын харилцаа холбооны удирдах газар – GCHQ авч байсан тухай Guardian мэдээлсэн байна. Урьдчилан мэдэгдэж буйгаар Yahoo компани энэ тухай үгүйсгэж байгаа бөгөөд хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдсан байх учиргүй гэжээ. Гэтэл ил болсон баримт бичигт хэрэглэгчдийн бэлгийн чиг хандлага, хүсэл сонирхолыг илэрхийлсэн зурагнуудыг тэд  цуглуулсан нь тодорхой болсон байна.  Харин   GCHQ -ийн хийсэн мэдэгдэлээр  энэхүү үйлдэл нь хуулийн хүрээнд хийгдсэн зүйл гэсэн байна.  Уг ажиллагааг Оптик Нерв – Optic Nerve гэж нэрлэсэн бөгөөд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба ч үүнд оролцож 2008-2010 оны хооронд төслийг хэрэгжүүлжээ. Баримтаас үзэхэд 2008 онд 6 сарын хугацаанд 1,8 сая хэрэглэгчийн зургийг цуглуулсан байна.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг тагналтын талаарх мэдээллийг шүгэл үлээгч Эдвард Снөүдэн гаргаж ирсэн байна. Цуглуулах зураг нь эротик болон порнографик төрлийнх байсан ба Yahoo хэрэглэгчдийн веб камераар нэг болон түүнээс дээш хүнтэй харилцан баталгаажилт хийхгүйгээр харьцаж болдог broadcasting байдлыг нь ашигласан байна. Харин эдгээр мэдээлэл гарсаны дараагаар Yahoo компаний имэйлээр хийсэн мэдэгдэлд “Бид бүхэн энэ тухай огтхон ч мэдээгүй бөгөөд уг үйлдлийг зөвтгөхгүй байна. Хэрвээ энэ бүхэн үнэн бол хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хулгайлах, тагнаж чагнах зөрчилд бүхэл бүтэн шинэ үе бий болж байна. Бид өнгөрсөн 12 дугаар сард болсон дэлхийн засгийн газруудын реформд тагнаж чагнах хуулийн зарчимд энэ талаар тусгах шаардлагатайг хатуу сануулж мэдэгдэл хийсэн. Бид хэрэглэгчдийнхээ итгэл найдвар, аюулгүй байдлыг хангахын тулд ямагт хичээж ажиллаж байгаа бөгөөд шифрлэлтийн арга ажиллагааг өргөжүүлэх, бүх төрлийн үйлчилгээндээ нэвтрүүлэх ажлыг хийсээр байх болно. ” хэмээжээ. Түүнчлэн GCHQ -ийн мэдэгдэлд  тагнуул хийсэн тухай яригдаагүй боловч GCHQ-ийн бүхий л үйл ажиллагаа хатуу чанга хууль, бодлого журмын хүрээнд шаардагдах зөвшөөрөлтөйгөөр явагддаг. Тагнуул хийх, тагнан турших ажиллагаа явуулах нь Английн Аюулгүй байдлын алба, Парламентийн тагнуулын албаны холбогдох хүмүүсийн нарийн хяналтанд хийгддэг гэсэн байна.

Эх сурвалж: www.bbc.com

 

Кибер аюулгүй байдлын долоо хоногийн мэдээ: 2017.04.30

Кибер аюулгүй байдлын долоо хоногийн мэдээ: 2017.04.30

Хувь хүмүүсийн эрсдэл кибер сэрэмжлүүлэг Андройдод шинэ цоорхой олдлоо: Хакерууд сая сая…

Дэлхий дээрх энкрипшин хэрэглэгчдийн чиг хандлага

Дэлхий дээрх энкрипшин хэрэглэгчдийн чиг хандлага

Холбоотой мэдээ:Дэлхий дээрх энкрипшин хэрэглэгчдийн чиг хандлага-2NSA тэй холбоотой заалтуудыг NIST-ын стандартуудаас…

ТОКИО 2020 КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ

ТОКИО 2020 КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Сүүлийн жилүүдэд Япон улс засгийн газрын болон эмзэг дэд бүтцийнхээ кибер аюулгүй…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 30Энэ нийтлэлд :
  • 103817Нийт зочилсон:
  • 90Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: