Александр Цек

1914-өөс 1917 оны хооронд европод дэлхийн нэгдүгээр дайн өрнөж байлаа. АНУ төвийг сахиж дайны явцыг хөндлөнгөөс ажиглаж байв. Харин 1917 нэг сард Британы шифрчид Германы гадаад яамны сайдаас Мексик дэх элчин сайддаа явуулсан нууц шифр цахилгааныг дундаас нь авч тайлж уншсанаар АНУ-ыг дайнд татан оруулж улмаар дайны хувь заяа богино хугацаанд шийдэгдэн Германы ялагдлаар дуусахад хүргэсэн билээ. Энэ тухай “Код тайлагчид” номыг бичсэн Дэвид Кан “өөр ямар ч шифр тайлагчид ийм том үр дүнд хүрч байгаагүй” гэж дурджээ.

Британы тусгай алба Александр Цек хэмээх тагнуулчийн хүчин чармайлтаар дээрх үр дүнд хүрсэн бөгөөд оросын http://fisechko.ru сайтанд дэлхийн шилдэг 100 тагнуулчийн нэгэнд түүнийг тооцон үйл ажиллагааг нь товч дурдсанг та бүхэнд толилуулъя.

Дайны талбарт хатуу ширүүн тулалдаан болж байхад түүнээс ч илүү хүнд тэмцэл нууц мэдээг шифрлэгчид болон шифр тайлагчдын хооронд өрнөж байлаа. Ялангуяа дэлхийн I дайны үед нууц мэдээг радио холбоогоор дамжуулах болсноос хойш бүр ч хүчээ авсан юм.

1914 оны 10 сард Оросын усан цэргүүд, Германы “Магдебург” цэргийн хөлгийг Финийн буланд живүүлэхдээ, Германы тэнгисийн цэргийн флотын нууц кодын номыг олзолсон байна. Бүх зүйлийг нягт нямбай, хар авахуулахгүйгээр хийсэн тул немцүүд сэжиг авалгүй кодын номоо ашиглаж мэдээгээ нууцалсаар байв. Оросууд ч энэ олзоо холбоотнуудтайгаа хуваалцан, Англичууд түүнийг нь дайны турш ашиглаж германы тэнгисийн цэргийн болон шумбагч онгоцны флотын радиограммуудыг /шифрлэж нууцалсан радио мэдээг/ уншижбайсан юм.

Тэдний шифрлэсэн мэдээг тайлж унших ажлыг ноён Режинальд Холлоор удирдуулсан Британийн тэнгисийн цэргийн тагнуулын тусгай хэсэг хийж байв. Энэ хэсгийг “40-р өрөө” хэмээдэг ба түүнд шилдэг мэргэжилтнүүд ажилладаг байлаа. Энэ хэлтсийн ажилтнуудын ачаар Британийн флот 1916 оны 5-р сарын эцсээр Ютландын тэнгист немцүүдэд шийдвэрлэх цохилт өгч чадсан юм. Германы дипломат албаны нууц кодыг тайлах ажил нь хамгийн хэцүү зүйлийн нэг байлаа. Хэдийгээр чармайн хичээсэн боловч “40-р өрөө”-ний ажилтнуудад түүнийг тайлах боломж олдохгүй байжээ.

Английн тагнуулын албаны удирдлага “Магдебург” онгоцонд тохиолдсон шиг азтай тохиолдол дахин болохгүй гэдгийг сайн ойлгож байв. Ийм учраас Германы дипломат албаны шифрийг олзлох ажилд тагнуулчдын анхаарлыг хандуулах хэрэгтэй байлаа. Англичуудын хувьд амжилтад хүрч болох хамгийн боломжтой газар нь Бельги байв. Тийш нь тагнуулчдын хүчийг чиглүүлжээ.

Францын хойд хэсэг болон Бельги дэхь тагнуулчид (Английн сувилагч Эдит Кавель, Маргерит Вальревенс, Марта Кнокерт болон франц эмэгтэй Луиза Беттиньи)- ыг удирдах үүргийг хошууч Камеронд даалгав. Энэ бүлгийн бүрэлдэхүүнд хошууч Тренчээр удирдуулсан нууц кодын ангуучид байсан юм.

Тэд сөнөөгдсөн дирижаблуудаас нууц кодын номыг хайж. зарим үед амжилтанд хүрч байв. Гэвч дипломат кодын ном олдохгүй л байлаа. Энэ үеэр эзлэгдсэн Бельгийн нутагт нэгэн үл ажиглагдам үйл явдал өрнөжээ. Тус улсыг эзлэн авсан эхний өдөр немцийн комендантын нэгэн офицер Брюссель хотын төвд тохилог байранд орсон аж. Энэ байшингийн эзэн нь чех үндэстэн Цек гэгч байсан бөгөөд тэрээр маш

1913 онд цэргийн тагнуулын зорилгоор ашиглаж байсан дирижабль

1913 онд цэргийн тагнуулын зорилгоор ашиглаж байсан дирижабль

баян, үйлдвэрийн эзэн байсан ба, хүү Александр, англи эхнэрийн хамтаар амьдардаг байжээ.

Түүний эхнэр энэ үед Англид амьдарч байв. Нэгэн удаа Александр офицерийн байрлаж байгаа өрөөний үүдийг тогшин, түүнд хэлэх чухал зүйл байгаагаа хэлэв. Залуу утасгүй телеграфыгсудалсан туршилгадаа үндэслэнхүлээн авагч бүтээж дээвэр дээрээ байрлуулснаа хэлж, энэ талаар комендантад нэн даруй мэдэгдэж, энэ нь тагнуулын ямар ч ач холбогдолгүй гэдгийг онцолж өгөхийг хүссэн байна. Офицер гэнэн цайлган залууг тайвшруулан, энэ тухай цахилгаан техникийн ротод ажилладаг найздаа хэлжээ.

Найз нь хүрч ирээд уг хүлээн авагчийг нь судлаж үзээд, Германы армид ч байхгүй шинэ хүлээн авагч болохыг тогтоосон байна. Үнэндээ Цекийн бүтээсэн хүлээн авагч нь маш богино болон урт долгионыг барьж чадаж байснаараа цоо шинэ зүйл байлаа.

Цек болон түүний бүтээсэн төхөөрөмжийг удирдлагадаа танилцуулжээ. Тэд ч залуу зохион бүтээгчийг ихэд сонирхож эхэлжээ. Ингээд сөрөг тагнуулын газар болоод цэргийн эрх баригчдын зүгээс Цекийн гэр бүлийг нарийн няхуур шалгаж эхлэв. Александрийн эцэг баян үйлдвэрийн эзэн Австрийн дээдсийн хүрээлэнд хамаарагддаг, хэдийгээр чех үндэстэн ч гэлээ Австри-Унгарын халуун эх оронч, улс төрийн хувьд өө сэвгүй нэгэн байсан бол эхнэр нь мөн маш сайн тодорхойлолттой байжээ.

Цекийг сөрөг тагнуулын газраас сонирхож эхэлснийг Австри-Унгарын нөлөө бүхий хүмүүс ямар нэг арга замаар мэдэж, энэ талаар зохих газруудаас тайлбар шаардсан аж. Германы талаас энэ залуугийн техникийн гойд мэдлэгийг ашиглах боломжтой эсэх, түүнд цэргийн нууцтай холбоотой ажил хэргийг даалгаж болох үгүйг сонирхож байна гэсэн албан хариулт өгчээ. Удалгүй шалгах ажил дуусч түүнийг ямар ч өөгүй гэж үзэн, цаашид ажиллуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн байна.

Ингээд Цекийг Бельгийн иргэний төв удирдлагын радио нэврүүлгийн алба гэсэн даруухан газарт урьж ажиллуулжээ. Удалгүй Цек радио цахилгаан мэдээ дамжуулах төхөөрөмжугсрах ажилд оржээ. Түүний уйгагүй зүтгэл, техникийн гоц авьяас мэдлэгийг нь удалгүй удирдлагын зүгээс сайшааж, улмаар тэдний бүрэн итгэлийг олов.

Александрийг хэсэг хугацааны дараа Берлин хотоос болон цэргийн ажиллагаа болж байгаа олон газруудаас ирж буйрадиограмм хүлээн авах хариуцлагатай албанд шилжүүлжээ. Энэ бол маш нууц ажил байлаа. Засгийн газрын онц нууц баримтуудыг илгээхэд ашиглаж байсан нууц кодыг зөвхөн Германы засгийн газрын чухал албан тушаалын хүн болоод түүний харъяанд байх байгууллага эзэмшдэг байжээ. Нууц кодын номыг зөвхөн эзлэгдсэн газар нутгийг захиран суух амбан сайд нар, армийн ерөнхий командлагч, гадаадад суугаа Германы элчин сайдууд хэрэглэдэг байлаа.

Германы телеграф нууцлах шифр аргыг дайны өмнөх жилүүдэд боловсруулсан бөгөөд тэр нь хоёр ном ашигладаг.Эхний зузаан номонд цагаан толгойнүсэгнүүд, зарим нэгэн үгнүүдийг тоогоор илэрхийлсэн байдаг. Энэ номыг хоёр дахь нимгэн номгүйгээр ашиглах боломжгүй. Эхний номны тоон утгыг өдөр бүр өөрчилж байдаг тул нимгэн номонд жилийн ямар өдөрт ямар түлхүүр хэрэглэхийг заасан байдаг ажээ.

Иймд немцийн кодыг тайлж унших бараг боломжгүй байжээ.

Александр Цек амбан захирагч, генерал фон Биссингт хаягласан Германы Засгийн газрын шифрлэсэн цахилгаан мэдээнүүдийг өндөржүүлсэн харуул хамгаалалт бүхий тусгай байранд өдөр, шөнөгүй тайлдаг тун завгүй ажилтай болжээ. Энэ үед Английн тагнуулын байгууллага немцийн кодын номыг эрж хайсаар байлаа. Хошууч Тренч Брюссельд шифрлэсэн цахилгаан мэдээ хүлээн авдаг радиостанц ажиллаж байгааг олж мэдсэн байна. Тэрээр Бельги дэхь тагнуулууддаа хэн энэ шифрийг тайлж уншдагийг олох даалгавар өгч, удалгүй тэд нар хэд хэдэн хүний нэрсийг дамжуулан өгсөн байна.

Английн тагнуулууд энэ нэрсийн дагуу бүх ажилтнуудыг нь нарийн шалгасны эцэст Цек дээр анхаарлаа хандуулжээ. Түүнийг энэ ажилд илүү тохирох хүн гэж үзээд Эдит Кавель, Филипп Бокк нар түүнийг элсүүлэх үүрэг эгчээ. Тэд нар Цектэй уулзан хэрэв кодын номыг олж өгвөл Англид байгаа эхийнх нь аюулгүй байдлыг хангаж, ажиллагаа дууссаны дараа түүнийг Англи руу гарах боломж олгохоор тохирч, ээжийнх нь захиаг гардуулсан байна. Цек тагнуулчдын яриаг анхааралтай сонсоод, уг захиаг уншихад тэдний санал болгож буй зүйлд анхааралтай хандахыг ээж нь хүссэн байлаа.

Энэ үеэр тэрээр Австри-Унгарын холбоотон Германы канцлер Вильгелмд итгэх итгэл алдраад байсны дээр ээждээ ихэд санаа зовж байсан тул тэдний санал таалагдаж зөвшөөрчээ. Энэ үед уг номыг хэрхэн авч гарах талаар санал солилцож байв. Тагнуулын газрын удирдагч Бенжамин Холл цэргийн хүний эрс шулуун зангаар болгоомжлох бүх арга хэмжээг авсны дараа уг кодын номыг Цек хулгайлж аваад шууд хилээр зугтаж гарах хэрэгтэй гэсэн бол Тренч энэ саналыг нь огт дэмжсэнгүй. Учир нь кодын ном хулгайлагдсаныг Германчууд мэдвэл шифрийн түлхүүрийг яаралтай солиход хүрнэ. Ингэвэл бүх л хүчин чармайлалт талаар болох болно. Үүний оронд шөнийн цагаар жижүүрлэх үедээ номыг хоёуланг нь хувилах хэрэгтэй гэв. Түүний энэ саналыг дэмжиж, Цек номыг хуулах болжээ. Энэ бол асар хүнд, аюултай ажил байв. Ажлаа дууссаны дараа Цек хүнд өвчин туссан хүн шиг л болсон байлаа. Эмч нар түүний биеийн байдлыг үзээд хэт ядаргаанд орсон байна хэмээн оношилжээ. Цек хэсэг амарсны дараа хувилсан кодын номыг Голландын хилээр гаргах хоёр дахь даалгаврыг биелүүлэх ажилдаа оров.

1915 оны 8-р сарын 14-нд тагнуулч газарчнаар замчлуулан хилийн сул хамгаалалттай хэсгээр Голландын хилээр нэвтэрчээ. Хувилсан номыг Ротердам дахь Английн тагнуулын газрын дарга хошууч Оппенгеймэрээр дамжуулан адмирал Холлд хүргэж өгсөн байна. Энэ өдрөөс эхлэн холбоотнууд Германы Засгийн газрын нууц мэдээг тайлж унших боломжтой болж, улмаар АНУ Герман улстай дайн зарласнаар Дэлхийн 1 дайнд Герман улсыг ялагдал хүлээхэд нь түлхэц болж өгсөн юм. Зарим үед Цекийг түүхчид Дэлхийн I дайны төгсгөлийг шийдсэн хүн ч гэж үздэг.

Энэ бүхэн яаж өрнөсөн бэ? 1917 оны1-р сарын 17-нд “40-р өрөө”-нд Америкийн “Вестерн юнион” холбооны пүүсээр дамжуулан англичуудын замаас нь булаан авсан нэгэн цахилгаан мэдээ иржээ. Түүнийг “А” хэсгийн /дипломат шууданг замаас нь мэдэгдэхгүйгээр хуулбарлан авдаг хэсэг/ шифр тайлагчид болох Найжель ди Грей, Уильям Монтгомери нар тайлж уншжээ.

Циммерманы нууц цахилгаан шифр мэдээ

Циммерманы нууц цахилгаан шифр мэдээ


Энэ захиаг Германы Гадаад Хэргийн яамны нарийн бичгийн дарга Циммерманаас, Мексикийг хариуцсан захирагч Фон Эдгартад хаягласан байлаа. Уг захидалд:

“№13042. Гадаад хэргийн яам. 1917 оны 1-р сарын 16. Маш нууц. Өөрөө биечлэн тайлж унших. Бид 2-р сарын 1-ээс эхлэн хил хязгааргүй усан доорхи дайныг эхлүүлэхээр зэхэж байна. Хэдийгээр ийм байлаа ч АНУ-ын төвийг сахисан байдлыг нь хадгалж үлдээхийг дэмжих нь бидэнд тустай байх болно гэж би үзэж байна. Хэрэв энэхүү хүчин чармайлт талаар болбол бид Мексиктэй дараахь нөхцлөөр холбоо тогтооно. Үүнд, бид Мексикийг дайнд манай холбоотон гэж үзэж найрамдлын гэрээ байгуулна. Үүнийх нь төлөө тус улсад санхүүгийн тусламж үзүүлж, 1848 онд америкчуудад алдсан Нью-Мексико болон Аризона муж улсуудыг буцаан авч өгөх талаар хичээн чармайх болно. Энэ төлөвлөгөөний нарийн ширийн зүйлийг таны үзэмжээр шийдэх эрх олгож байна.

Бид нар Америктай дайтахаас өөр аргагүй гэдгийг маш нууц байдалд Каранцад ойлгуулж, түүнийг Японтой холбоотон болох талаар хэлэлцээг эхлүүлж, төгсгөлийг нь амжилттай болгож өөрөө дээрх хоёр улсын хооронд зуучлагч нь болох ёстой гэдгийг сануулах хэрэгтэй. Манай төлөвлөж байгаа усан доорх өргөн хэмжээний дайн нь Англи улсыг туйлдуулж, улмаар хэдэн сарын дараа бууж өгөхөд хүргэнэ гэдэгт Каранцын анхаарлыг хандуулаарай! “Циммерман” гэжээ. Цахилгаан мэдээ тэр дороо л Английн тагнуулын газрын удирдлага Режинальд Холлын гарт орлоо. Энэ мэдээг АНУ-н Засгийн газарт яаралтай дамжуулах хэрэгтэй байлаа. Гэвч нэгэн зүйл саад болж байсан нь дайсны хамгийн нууц мэдээг замаас нь булаан авч тайлж уншиж байгаа “40-р өрөө”-ний тухай дэлхий дахинд мэдэгдэлгүйгээр энэ мэдээг хэрхэн хүргэх вэ? гэдэг асуулт гарчээ.Тэгээд “Вестерн Юнион”-ны зөвшөөрөлтэйгээр тайлж уншсан уг мэдээг Мексик дэхь салбарт илгээж тэндээс Вашигтонд хүргэж өгөхөөр болжээ.

Харин хэн энэ мэдээг тайлж уншсаныг нь нууцалсан байна. Мэдээг Лондон дахь АНУ-н ЭСЯ-нд хүргэж өгчээ. Энэ бүх хэрэг явдал болж байх үед ерөнхийлөгч Вудро Вильсон Германы элчин сайд фон Вернтэй усан доор хийх дайныг хэрхэн өрнүүлэх талаар ярилцаж байхад кайзерын ГЯЯ-ны нарийн бичгийн дарга Мексик, Япон зэрэг улсуудад америкийн эсрэг ухуулах чанартай ажлуудыг хийж, харин Германы флот өргөн цар хүрээтэй усан доорх дайнд бэлдэж байлаа.

Герман улс төвийг сахисан АНУ-руу дайрахаар зэхэж, Япон улсыг АНУ, Английн эсрэг дайнд татан оролцуулах гэж байгаад дэлхийн олон нийт хилэгнэн дургүйцжээ. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Америк оронд хэрхэн аюул занал нүүрлэж байгаа талаар дэвэргэн бичиж, хэрэв Япон улс АНУ-руу мексикийн нутгаар Миссисипийн хөндийгээр тус улсыг 2 хуваахаар дайрна гэж америкийн цэргийнхэн үзэж байгаа тухай нийтэлж байв. Ройтер агентлагийн цацсан мэдээний дараа Германчууд онц нууц мэдээ ямар нэгэн замаар дайсны гарт орсныг мэджээ. Энэ явдал Германы хувьд хүнд цохилт болов. Эзэнт гүрний ерөнхий нарийн бичиг Циммерман рейхстагт очиж тайлбар өгөхөд хүрчээ.

Энэ цахилгаан мэдээ худал хуурмаг, зохиомол зүйл байсан гэж бултаж булзааруулахын оронд Циммерман энэ мэдээ чухам ямар замаар америкчуудын гарт орсныг огт ойлгохгүй байна, мэдээг илгээхдээ “хамгийн нууц код” ашигласан гэх утагтай зүйл бувтанахаас өөр юм хэлж чадсангүй. Мөн хэвлэлийн бага хурал дээр англичуудын ёс журамгүй байдлыг шүүмжлэн, энэ байдлаараа өөрийн бичсэн мэдээг үнэн гэдгийг нь нотлож өгчээ. Үүнээс гарсан уршиг нь юу болов? Ерөнхийлөгч Вильсон Германчуудын энэ хоёрдмол санааг мэдээд 1917 оны хоёрдугаар сарын 3-нд АНУ Германаас бух харилцаа холбоогоо тасалж, 1917 оны 4-р сарын 6-нд тус улсад дайн зарлажээ.

Гол баатар Цекийг ямар хувь тавилан хүлээж байв? Тэр хилээр гараад л сураггүй алга болсон байна. Түүнийг хэн ч, хаана ч харсангүй, тэр бүү хэл бичиг баримт ямар замаар Английн нууц ажилтнуудад очсон нь ч тодорхойгүй. Азгүй эцэг нь хүүгээ олохын тулд асар их мөнгө зарж, хувийн мөрдөгч хөлсөлсөн боловч энэ нь үрдүнд хүрээгүй юм. Түүнийг Голландаас Англи явсан тухай ганцхан сураг гарчээ. Эцэг нь энэ тухай мэдээд ноён Режинальд Холлд захидал бичиж хүүгийнхээ тухай асуусан байна. Гэтэл Холл хариу захиандаа хүүгийнх нь тухай хэзээч, хаана ч хараагүй бөгөөд, түүний тухай юу ч сонсоогүй гэсэн байжээ. Гэвч үнэн хэрэгтээ ноён Режинальд ямар нэг зүйлийг нуугаад байв.

Тухайн үед, хэрвээ шифрлэгч залуу зугтсаныг Германчууд мэдвэл кодыг солих байв. Хэрвээ ингэвэл бүх ажил талаар болж, бүхнийг дахин эхлэх болоод байжээ. Нөгөө талаар залууг амьд үлдээсэн тохиолдолд тэр дайны үед хэрхэн англичуудад кодын номыгөгсөн тухайгаа хэлчихэж магадгүй юм. Ингэхээр түүнийг үүрд дуугүй болгох нь хамгийм зөв арга болох ёстой байв. Ер нь Англичууд түүний цогцсыг Брюссельд авчирч, Александрыг санамсаргүй тохиолдлоор нас барсан гэдгийг Германчуудад итгүүлж чадсан байх талтай.

Үр дүнд нь Германчууд сэжиг авалгүйгээр шифрээ цаашид ашигласан хэвээр байжээ. Гэтэл Цекийн энэ ажлыг нь мэдэх Эдит Кавель, Филипп Бокк нар байсан бөгөөд Цекийг Голландын хилээр давсны маргааш өдөр нь гэхэд Германчуудын гарт орсон байлаа. Хэдийгээр Эдит Кавелийг шоронгоос оргуулахад 1000 фунт стерлинг хэрэгтэй байсан боловч Английн тагнуулын алба татгалзсаны цаад учир нь кодын номтой холбоотой дээрх ажиллагааг мэдэж байсан гэрчүүд / Эдит Кавель, Филипп Бокк нар/ тэдэнд огт хэрэггүй байжээ. Ингээд Эдит Кавель. Филипп Бокк нарыг 1915 оны 10 сарын 12-нд цаазалсан юм.

Компьютерийн хөгжлийн үйл явц

Компьютерийн хөгжлийн үйл явц

  Орчин үеийн амьдралыг компьютергүй төсөөлөхийн аргагүй болсон бөгөөд бидний бүхий л…

Илчлэлт буюу Эдвард Снөүдэн – 2

“ҮАА-ийн хакердсан дэлхий даяарх компьютеруудад нэвтрэх боломж надад олгож байсан учраас л…

Криптографын тухай үндсэн ойлголт /ангилаар – slide news/

Криптографын тухай үндсэн ойлголт /ангилаар – slide news/

Холбоотой мэдээ:Криптологийн тухай /монголоор-presentation/Хэл шинжлэлийн криптограф гэж юу вэ? /linguistic…Криптограф гэдэг ньМэдээллийн…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 97Энэ нийтлэлд :
  • 97563Нийт зочилсон:
  • 3Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: