Шифр нь хүн төрөлхтөнд бичиг үсэг үүссэн тэр цаг мөчөөс эхлэн хэрхэн өөрийн нууцыг бусдад үл уншигдахаар бичиж тэмдэглэх вэ гэсэн асуудалтай холбогдон үүсч хөгжижээ. Мөн үүнтэй зэрэгцэн хэрхэн шифрлэсэн буюу нууцласан бичвэрийг тайлах вэ гэдэг нь ч том асуудал болжээ. Шифрлэх арга, ажиллагаа бодож олно гэдэг нь хүнээс уран нарийн арга ухаан шаардах ажил хэдий ч шифр тайлна гэдэг нь түүнээс бүр илүүгээр хүнээс мэдлэг чадвар, арга ухаан шаардсан ажил юм. Шифр тайлагчид нь дор хаяхад сайн математикч, маш сайн хэл судлаач бас түүх сайн мэддэг байх шаардлагатай. Ингээд олон жил шифр тайлагчдын
хөлс, хөдөлмөрийг барсан хэдий ч өөрийн нууцаа одоо болтол хадгалж буй дэлхийд нэртэй тайлагдаагүй код, шифрээс цуврал болгон толилуулъя.

Beale-ийн шифр : 1885 онд Виржини мужид 3-н нууцлагдсан зурвасны тухай түүх бүхий бяцхан товхимол хэвлэгдэн гарчээ. Товхимолд бичсэнээр 1820 оны орчим Beale гэгч хүн дүүрэн эрдэнэс бүхий 2 вагоныг Виржинийн Бэдфорд гүнгийн эзэмшил газрын хаа нэгтээ нууцхан газарт булжээ. Тэр тэгээд жижиг цоожлогдсон хайрцаг орон нутгийн дэн буудлын эзэнд үлдээгээд хотыг бүрмөсөн орхиж явсан байна. Beale-гээс олон жил сураггүй байсан тул эзэн хайрцагийг онгойлгож үзтэл нууцлагдсан зурвасууд гарчээ. Тэр өөрөө тайлж уншиж чадахгүй байсаар 1863 онд нас барахаасаа өмнөхөн өөрийн найз нэгэн залууд (Ward) уг бичгүүдийг явуулжээ. Товхимолд бичсэнээр тэр залуу 20 жил зурвасуудыг тайлахад зарцуулж зөвхөн 2 дох зурвасыг нь тайлсан байна. 2 дох зурвасыг нууцлахдаа Америкийн Тусгаар тогтнолын тунхагийн үгнүүдийг эхнээс нь дугаарлаад уг үгнүүдийн эхний үсгийг ашиглаж өөрийнхөө зурвасыг кодложээ. Ингээд 2 дох зурвасын утга нь “2921 паунд (1325 кг) алт, 5100 паунд (2313 кг) мөнгийг хадгаллаа” гэсэн байлаа. Нөгөө 2 зурвас нь одоог болтол тайлагдаагүй бөгөөд ямар аргаар нууцалсан нь ч тодорхойгүй байна. Уг зурвасны 1 дэхэд нь тодорхой байрлал, 3 дахад нь уг хөрөнгийн хууль ёсны өвлөгчийг бичсэн байх гэж таамагладаг. Ингээд уг зурваснуудын эзэн өөрийнхөө олж мэдсэн бүхнийг хэвлүүлж бусад сонирхогчдоос тусламж хүссэн боловч өнөөг хүртэл мянга мянган алт эрдэнэс хайгч болон шифр тайлагчдын хөдөлмөр талаар болсоор байна. Тэнд булаастай бүх эрдэнэсийг 1982 онд нэгэн сэтгүүлч 30 сая доллорын үнэ хүрнэ гэж тодорхойлжээ. Ингээд зурвас 2-ийн хэсгээс толилулъя.

Зурвас 2.
115, 73, 24, 807, 37, 52, 49, 17, 31, 62, 647, 22, 7, 15, 140, 47, 29, 107, 79, 84, 56, 239, 10, 26, 811, 5, 196, 308, 85, 52, 160, 136, 59, 211, 36, 9, 46, 316, 554, 122, 106, 95, 53, 58, 2, 42, 7, 35, 122, 53, 31, 82, 77, 250, 196, 56, 96, 118, 71, 140, 287, 28, 353, 37, 1005, 65, 147, 807, 24, 3, 8, 12, 47, 43, 59, 807, 45, 316, 101, 41, 78, 154, 1005, 122, 138, 191, 16, 77, 49, 102, 57, 72, 34, 73, 85, 35, 371, 59, 196, 81, 92, 191, 106, 273, 60, 394, 620, 270, 220, 106, 388, 287, 63, 3, 6, 191, 122, 43, 234, 400, 106, 290, 314, 47, 48, 81, 96, 26, 115, 92, 158, 191, 110, 77, 85, 197, 46, 10, 113, 140, 353, 48, 120, 106, 2, 607, 61, 420, 811, 29, 125, 14, 20, 37, 105, 28, 248, 16, 159, 7, 35, 19, 301, 125, 110, 486, 287, 98, 117, 511, 62, 51, 220, 37, 113, 140, 807, 138, 540, 8, 44, 287, 388, 117, 18, 79, 344, 34, 20, 59, 511, 548, 107, 603, 220, 7, 66, 154, 41, 20, 50, 6, 575, 122, 154, 248, 110, 61, 52, 33, 30, 5, 38, 8, 14, 84, 57, 540, 217, 115, 71, 29, 84, 63, 43, 131, 29, 138, 47, 73, 239, 540, 52, 53, 79, 118, 51, 44, 63, 196, 12, 239, 112, 3, 49, 79, 353, 105, 56, 371, 557, 211, 505, 125, 360, 133, 143, 101, 15, 284, 540, 252, 14, 205, 140, 344, 26, 811, 138, 115, 48, 73, 34, 205, 316, 607, 63, 220, 7, 52, 150, 44, 52, 16, 40, 37, 158, 807, 37, 121, 12, 95, 10,

Войничийн эх бичмэл (Voynich Manuscript) – 400 аас багагүй жилийн настай 232 хуудас бүхий нууц бичгээр бичигдсэн, үл мэдэгдэх ургамал, астрологийн зураглал, олон жижиг хүний зурагнууд бүхий гар бичмэл.

Анхны алдартай эзэмшигч нь Ромын хаан Рудольф II (1552-1612). Тэрээр нэгэн танихгүй наймаачингаас 600 дукатаар худалдаж авч байжээ. The author of the manuscript was then thought to have been the 13th-century monk and scholar Roger Bacon (1214?-1294?), but this attribution now appears to be much too early. Энэ бичмэлийн бичиг нь одоогоор мэдэгдэж байгаа аль ч бичигтэй адилгүй бөгөөд цэвэр, нямбай бичигдсэн. Зурагнууд нь өнгө ялган будагдсан.

Рудольф II –аас хойш сурвалжтан, алхимич, эрдэмтэдийн гараар дамжсаар 1602-1680 онд амьдарч байсан эрдэмтэн Kircher S.J –ийн бичиг цаасан дунд мартагдсан байна. Эцэст нь 1912 онд номын худалдаачин Wilfrid Voynich –ийн худалдан авсан номын цуглуулган дунд ирснээр олон эрдэмтэй хүмүүс номын үүсэл гарал, бичигийг тайлж унших гэж оролджээ. Эдгээрээс дурьдвал алдарт криптологич Brig, дэлхийн 2-р дайны үеийн Английн Bletchley Park дах шифртайлах байгууллагын тэргүүн John Tiltman, Японы “Улаан шифрийн машин” (Purple cipher machine)-ийн нууцыг тайлах багт ажиллаж байсан, криптоанализийг шинжлэх ухааны үндэстэй болгоход их нэмэр оруулсан Америкийн алдарт шифр тайлагч William F. Friedman нар байна.

Алуурчин Зодиакийн шифрүүд : 1966-1974 оны хооронд цуврал аллага үйлдэгч Зодиак цагдаагийн газарт 20 гаруй шифр бүхий захиа илгээжээ. Эдгээр шифрийн ихэнхийг тайлсан хэдий ч бас тайлж чадаагүй олон захиа бий. Алуурчин нь ч баригдаагүй байна. Та бүхэнд сонирхуулж тайлагдсан нэг шифрийг тайлсан таблицийн хамт дор үзүүллээ.

Алуурчин Зодиакийн шифрүүд

 

Харин энэ доорх захианы шифрийг өнөөг хүртэл тайлаагүй.

Алуурчин Зодиакийн өнөөг хүртэл тайлаагүй шифр

Алуурчин Зодиакийн өнөөг хүртэл тайлаагүй шифр

2013-05-20 15:00-д энэ хуудсыг шинэчлэв.