Абу-Дабигийн 13 настай сурагч Британы тагнуулын албаны нууц кодыг тайлав.

AR-131019878.jpg&MaxW=460&imageVersion=default Абу-Даби хотын дунд сургуулийн 13 настай сурагч шилдэг криптографикчдаар урьдчилан зохиолгосон  Британий тагнуулын албаны таван кодыг тайлсан байна.

Айман Кампури /Ayman Kampoori/ нь Al Khubairat Британи сургуулийн /British School Al Khubairat/ сурагч бөгөөд Британы засгийн газрын харилцаа холбооны төв байгууллагад /Government Communications Headquarters-GCHQ/ зохиогдсон кодыг гурван долоо хоногийн дотор эвдэж чаджээ. Британы засгийн газрын харилцаа холбооны төв байгууллага шинээр ажилтан авах, хайх зорилгоор уг кодыг тэмцээний журмаар онлайн орчинд 9 сарын 11 нд тавьсан ба дэлхийн өнцөг булан бүрээс оролцогчид оюун ухаанаа уралдуулан кодыг тайлах боломжийг олгосон байна. “Код тайлах, програм зохиох нь миний хамгийн дуртай зүйл. Би iPhone-ийн аппликэйшн зохиож утсан дээрээ ашиглаж туршиж үздэг” хэмээн Ирак-Британи гаралтай хүү Аймэн хэлсэн байна. Түүнчлэн Аймэн “Том болоод компьютер, програмчлалын чиглэлээр суралцана. Мөн 18 нас хүрэхээрээ энэ тэмцээнд ахин оролцох бодолтой байна. Тэгээд GCHQ-д ажилд орно. Би тэмцээний тухай уншингуутаа шифрлэгдсэн тэрхүү кодыг эвдэхээр оролдож эхэлсэн. Эхэндээ кодыг тайлах их хэцүү байхаар нь аавыгаа оролдоод үзээч гэж хэлсэн. Гэтэл аав оролдож үзсэн боловч тайлж чадаагүй. Үүний дараагаар би эхний 5 кодыг тайлсан бөгөөд сургуулийнхаа компьютерийн багшаар кодыг тайлуулах гэсэн боловч тэр мөн л чадаагүй. ” гэжээ. 9-р ангийн сурагч тэдгээр кодыг тайлахдаа Математик / Mathematica /  нэртэй дээд түвшний програм хангамжийг ашигласан байна.

Британы засгийн газрын харилцаа холбооны төв байгууллага- GCHQ нь Британы нууц алба МI5, Тагнуулын алба MI6 тай хамтарч ажилладаг бөгөөд “Та үүнийг олж чадах уу?” / “Can You Find It? /   тэмцээний өгөгдлийг мэргэжилтэн, код бие даан хөгжүүлэгчидээр тусгайлан зохиолгуулсан ажээ.

GCHQ-ийн нөөцийн албаны дарга Жане Жонс “ Энэ тэмцээний код их хатуу самар. Таавар бодлого мэт боловч жинхэнэ сорилт болно. Уг ажлыг хийж гүйцэтгэх нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах асуудалд хамгийн чухал.” хэмээн хэлсэн байна. Аймэний аав Назар Кампури хүүгийнхээ талаар “Кодыг тайлахад хичнээн хугацаа орохыг мэдэхгүй байсан ч түүнийг тайлж чадна гэдгийг мэдэж байсан” хэмээжээ. Энэхүү тэмцээн нь GCHQ-ийн олон нийтийн дунд ажилтан шалгаруулж авахаар зарласан хоёрдахь удаагийн үйл явдал байв. Өмнөх тэмцээний анхаарал татсан нэг зүйл нь 3,2 сая хэрэглэгч 95 саяас их удаа тус байгууллагын цахим хуудсан хандсан үзүүлэлт юм.  Тэмцээн өнгөрсөн Даваа гаригт өндөрлөсөн бөгөөд GCHQ-ийн мэдэгдсэнээр кодыг амжилттай тайлагч 18-аас дээш настай байх ба 152,000-351,000 дирхам /АНЭУ-ын мөнгөн тэмдэгт: 1 дирхам=0,27 доллар.орч/ тэмцээний хонжворыг авах юм байна.     “Ялагчид Дэлхийн II дайны үед Германы Энигма машинаар шифрлэгдсэн бичвэрүүдийг тайлж тагнуулын холбоотнуудад чухал туслалцаа үзүүлж байсан тооцоолуурыг үндэслэгч Алан Туринг /Alan Turing/-ын алдрын замналаар явах юм.” гэж GCHQ-ийн төлөөлөгчид хэлжээ.

Тэмцээний дүнг 11 сарын 11 нд зарлаж, тэмцээний ялагчид Google Nexus 7 таблет, Raspberry Pi төлбөрийн картны хэмжээт, сургалтын програм ашигладаг компьютерийг өгөх юм байна.

 Эх сурвалж: www.thenational.ae

Кибер аюулгүй байдлын мэдлэг олгох сар

Кибер аюулгүй байдлын мэдлэг олгох сар

АНУ-ын Дотоод аюулгүй байдлыг хангах газар, US-CERT –ээс жил бүрийн 10 дугаар…

RSA Conference 2017

RSA Conference 2017

Криптографиас эхлээд орчлон ертөнцийн нууцлаг зүйлсийн талаар          …

Бодлого 3 [13-р олимпиад 2003 он]

“Зоос” банкны үйлчлүүлэгч өөрийн дансны тохиргоог өөрчлөхийн тулд банктай утсаар холбогдож 7…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 79Энэ нийтлэлд :
  • 103817Нийт зочилсон:
  • 90Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: