Мэдээлэл шифрлэх (нууцлах) RSA арга

          Мэдээлэл нууцлах RSA шифр систем (криптосистем)-ийг  R.Rivest, A.Shamir, L.Adelman нар зохиосон бөгөөд анх 1978 онд нийтэлсэн байдаг. RSA алгоритмыг Америкийн Үндэсний Стандартчилалын Газар (NIST)-аас PKCS#1, ANSI X9.31, IEEE 1363 стандартуудаар баталгаажуулсан байдаг бөгөөд мэдээллийн жижиг блокуудыг шифрлэх, түлхүүр солилцох үйлдлийг ашигладаг олон програм хангамжуудад хэрэглэгддэг ба мөн тоон гарын үгийн загварт хэрэглэгдэж байна. » Дэлгэрэнгүй…


Криптологийн олон улсын хурал зөвөлгөөн, семинар

2012 онд болох криптологийн олон улсын хурал зөвөлгөөн,  семинарын хувиар

Эндээс файлаар татаж авна уу…


Бид санадаг болов уу?: Cold Boot Attacks on Encryption Keys
Бид санадаг болов уу?: Cold Boot Attacks on Encryption Keys

Бид санадаг болов уу?: Cold Boot Attacks on Encryption Keys

» Дэлгэрэнгүй…


Тоон гарын үсэг (Digital Signature) гэж юу вэ?

Тоон гарын үсгийн танилцуулга, Дэвид Юуд

Болд

Болд

Болдын нийтийн түлхүүр
(Болдын нийтийн түлхүүр)
Болдын хувийн түлхүүр
(Болдын хувийн түлхүүр)

Болд 2 түлхүүртэй.

  1. Эхний түлхүүр нь нийтийн түлхүүр
  2. Хоёрдахи түлхүүр нь хувийн түлхүүр.

 

Болдтой хамт ажилдаг хүмүүс: Болдын нийтийн түлхүүр
Хэн нь ч Болдын Нийтийн түлхүүрийг авч болно энэ бол нээлттэй. Харин Болдод бас хувийн түлхүү байгаа бөгөөд зөвхөн өөртөө хадгалах ёстой.

Бат

Бат

Дорж

Дорж

Чимэг

Чимэг

» Дэлгэрэнгүй…


Google-ээс нуугдах 5 арга
Google-ээс нуугдах 5 арга
Google-ээс нуугдах 5 арга

Энэ сараас эхлэн Хэрэглэгчийн Хувийн Нууцлалын Бодлогод өөрчлөлт оруулснаар Google өөрийн эрх мэдлийг ихээхэн нэмэгдүүлж, Gmail, Picasa, Google Plus, YouTube зэрэг олон төрлийн үйлчилгээнээс цуглуулсан хэрэглэгчийн тухай мэдээллүүдийг нэгтгэн ашиглаж эхэллээ. Энэ нь нууцлалын бодлогыг хялбарчилж байгаа хэрэг хэмээн тус компани мэдэгдэж байгаа боловч үнэн чанартаа бизнесийн зорилгоор хийгдэж байгаа өөрчлөлт юм. Google хэрэглэгч хувь хүмүүсийн сонирхолд тохируулсан оновчтой сурталчилгаа явуулж өөрсдийн ашиг орлогоо их хэмжээгээр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Хүссэн ч хүсээгүй ч энэ өөрчлөлтөөр хувь хүмүүс Google-тэй илүү нягт холбоотой болж байна. Мөн шинэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхийг хэрэглэгчдэд хүчээр тулган шаардаж байна гэсэн гомдол гарч байгаа юм. Европын холбоо гэхэд л өөрийн Мэдээлэл Хамгаалах Дүрэмд харшилж байгаа эсэхийг судлаж байна. Гэхдээ энэ бүхэнд цочирдож бухимдахаасаа өмнө шинэ өөрчлөлтийн учрыг ойлгох нь чухал юм.

Google сурталчилгааны зорилгоор хэрэглэгчдийг удаан хугацаанд ажигласаар ирсэн. Хэрэв та гольфийн тухай мэдээллүүдийг ахиухан уншиж байгаа бол гольфийн төхөөрөмжүүдийн сурталчилгаа таньд  голлон харагдаад байхад гайхах хэрэггүй. Тэд таны веб хөтөч дэх сайтуудын мэдээллээс таны сонирхлыг таньж байгаа хэрэг юм. Гэхдээ сексийн харилцаа, шашин болон эрүүл мэндийн асуудал зэрэг эмзэг сэдвүүдээр сурталчилгаа явуулахгүй байхыг хичээдэг. » Дэлгэрэнгүй…


Криптологийн тухай /монголоор-presentation/

Мэдээллийн нууцлалыг хамгаалах болон нууцалсан мэдээллийн тайлах аргыг судалдаг ухааныг криптологи хэмээдэг. Шифрийн онол, арга алгоритмыг судлах нь уг салбар шинжлэх ухааны нэг чиглэл юм. Криптологийн үүсэл хөгжил, түүний хэрэглээ, эртний шифр арга алгоритм, дайн байлдааны үед ашиглаж байсан мэдээлэл нууцлах сонирхолтой жишээнүүд болон орчин үеийн криптологийн судлагдахуун чиг хандлагын талаар ерөнхий мэдээллийг доор слайд болгон орууллаа. Криптологийн салбар ухаан  нь криптограф билээ.


» Дэлгэрэнгүй…


7-н хуудасны 1 -р хуудас1234567